Ажлын байрны тодорхойлолт
Танилцуулга
Худалдааны зааланд бараа өрөх, үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөв мэдээлэл өгч, сонголт хийхэд нь туслах Худалдааны зөвлөх ажилд урьж байна.
Үндсэн үүрэг, хариуцлага
Үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүний мэдээлэл, зөвлөгөө өгөх
Бараа бүтээгдэхүүний өрөлт, эмх цэгц, үнийн шошгыг хариуцах
Худалдааны танхимын үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллах
Үйлчлүүлэгчийн санал хүсэлт, асуултад шуурхай хариу өгөх
Борлуулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
Тавигдах шаардлага
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
Харилцааны соёлтой, үйлчилгээний зөв хандлагатай
Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
Хурдан шуурхай, нягт нямбай ажиллах чадвартай
Бүтэн цагаар ажиллах боломжтой
Давуу тал
Худалдаа, үйлчилгээ, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Хэрэглэгчтэй ажиллах харилцааны ур чадвартай
Худалдааны байгууллагын стандартын талаар ойлголттой
Ажлын нөхцөл
Ажлын төрөл: Бүтэн цагийн
Байршил: Өөрт ойрхон салбарт байж болно
Цалин: Тохиролцоно
Компанийн танилцуулга, хангамж
1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 8 салбар, 1600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид ажилтан бүрийн ажил, амьдралын тэнцвэрийг хүндэтгэж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжсэн эерэг, уян хатан орчныг бүрдүүлдэг. Шударга үнэлгээ, урамшуулал, тогтвортой ажлын байр, карьерын өсөлтийн бодит боломжийг санал болгож, харилцан хүндлэл, итгэлцэлд суурилан хамтдаа хөгждөг.
Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
Шинэхэн аав, ээж, гэр бүл болсон ажилтнуудаа дэмжиж гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.
