Үндсэн хэсэг рүү очих
Имарт

Бараа бэлтгэгч

Emart1 долоо хоногийн өмнө
Цалин
₮2,000,000 – ₮2,000,000
Ажлын цаг
Бүтэн цаг

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Скай Хайпермаркет ХХК-ийн салбар болон түгээлтийн нэгжид бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу бэлтгэж, ангилан ялгах Бараа бэлтгэгч ажилд урьж байна.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв, бүрэн бэлтгэх

  • Барааг төрөл, ангилал болон хадгалалтын нөхцөлийн дагуу ялган өрөх

  • Барааны сав баглаа боодол, чанар, хугацаанд хяналт тавих

  • Бараа хүлээлцэх, шилжүүлэх үйл ажиллагаанд оролцох

  • Ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөх

  • Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Шаардлага

  • Биеийн хүчний ажил хийх боломжтой

  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан шуурхай ажиллах чадвартай

  • Багаар ажиллах болон харилцааны соёлтой

Ажлын нөхцөл

  • Ажлын төрөл: Бүтэн цагийн

  • Цалин: 2,000,000 ₮

  • Ажлын байршил: Цайз, City Hall, Dongdaemun, Emerald, Фемида, Баянгол, Драгон, Тэнгэр, Улаанбаатар, Хан-Уул, Хороолол, Чингис салбарууд, Түгээлтийн хэлтэс зэрэг өөрт ойр салбарт ажиллах боломжтой

Компанийн танилцуулга, хангамж

1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид ажилтан бүрийн ажил, амьдралын тэнцвэрийг хүндэтгэж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжсэн эерэг, уян хатан орчныг бүрдүүлдэг. Шударга үнэлгээ, урамшуулал, тогтвортой ажлын байр, карьерын өсөлтийн бодит боломжийг санал болгож, харилцан хүндлэл, итгэлцэлд суурилан хамтдаа хөгждөг.

  • Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.

  • Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.

  • Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.

  • Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.

  • Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.

Байршлууд

  • No brand Цайз
  • No brand-City hall
  • No brand-Dongdaemun
  • No brand-Emerald
  • No brand-Фемида
  • Баянгол салбар
  • Драгон салбар
  • Тэнгэр салбар
  • Түгээлтийн хэлтэс
  • Улаанбаатар салбар
  • Хан-Уул салбар
  • Хороолол салбар
  • Хүнс үйлдвэрлэл
  • Чингис салбар