Үндсэн хэсэг рүү очих
Имарт

Кассын ажилтан

Emart1 долоо хоногийн өмнө
Цалин
₮2,000,000 – ₮2,100,000
Ажлын цаг
Бүтэн цаг

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Скай Хайпермаркет ХХК-ийн салбар нэгжүүдэд Кассын ажилтан ажилд авна. Үйлчлүүлэгчтэй эелдэг, шуурхай харилцаж, төлбөр тооцоог үнэн зөв хийх үндсэн үүрэгтэй.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Харилцагчийн худалдан авалтын төлбөр тооцоог үнэн зөв, шуурхай хийх

  • Бэлэн мөнгө, карт болон бусад төлбөрийн хэрэгслээр хийгдсэн гүйлгээг бүртгэх

  • Кассын мөнгөн хөрөнгө, баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангах

  • Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар шаардлагатай мэдээлэл өгөх

  • Кассын хэсгийн цэвэр цэмцгэр байдал, үйлчилгээний стандартыг мөрдөх

  • Өдрийн кассын тайлан гаргаж, хүлээлцэх үйл ажиллагааг журмын дагуу хийх

Шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

  • Тооцоо хийх чадвартай, нягт нямбай, хариуцлагатай

  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

  • Үйлчлүүлэгчид чиглэсэн үйлчилгээ үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй

  • Ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой

Давуу тал

  • Касс, худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

  • ПОС төхөөрөмж болон кассын программ дээр ажиллах чадвартай

  • Худалдаа, үйлчилгээний салбарын мэдлэгтэй

Ажлын нөхцөл

  • Ажлын төрөл: Бүтэн цагийн

  • Цалин: 2,000,000–2,100,000 ₮

  • Ажлын байршил: Цайз, City Hall, Dongdaemun, Emerald, Фемида, Баянгол, Драгон, Тэнгэр, Түгээлтийн хэлтэс, Улаанбаатар, Хан-Уул, Хороолол, Хүнс үйлдвэрлэл, Чингис салбарууд зэргээс өөрт ойрхон салбарт орох боломжтой

Компанийн танилцуулга, хангамж

1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид ажилтан бүрийн ажил, амьдралын тэнцвэрийг хүндэтгэж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжсэн эерэг, уян хатан орчныг бүрдүүлдэг. Шударга үнэлгээ, урамшуулал, тогтвортой ажлын байр, карьерын өсөлтийн бодит боломжийг санал болгож, харилцан хүндлэл, итгэлцэлд суурилан хамтдаа хөгждөг.

  • Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.

  • Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.

  • Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.

  • Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.

  • Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.

Байршлууд

  • No brand Цайз
  • No brand-City hall
  • No brand-Dongdaemun
  • No brand-Emerald
  • No brand-Фемида
  • Баянгол салбар
  • Драгон салбар
  • Тэнгэр салбар
  • Түгээлтийн хэлтэс
  • Улаанбаатар салбар
  • Хан-Уул салбар
  • Хороолол салбар
  • Хүнс үйлдвэрлэл
  • Чингис салбар