Үндсэн хэсэг рүү очих
Имарт

Цахилгаанчин

EmartӨнөөдөр
Цалин
Тохиролцоно
Ажлын цаг
Бүтэн цагийн
Байршил
Хан-Уул салбар

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Скай Хайпермаркет ХХК-ийн Төв оффист цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах Цахилгаанчин ажилд авна. Туршлага шаардахгүй бөгөөд ажлын байранд сургаж ажиллуулна.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Байгууллагын цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах
  • Тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийх
  • Гэмтэл, доголдлыг шуурхай илрүүлж, засварлах
  • Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж ажиллах
  • Ажлын байрны цэвэрлэгээ, эмх цэгц болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах

Шаардлага

  • 18 ба түүнээс дээш настай байх
  • Цахилгааны чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой байх
  • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай байх
  • Ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой байх

Давуу тал

  • Цахилгаан, эрчим хүчний чиглэлээр боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний туршлагатай бол давуу тал болно

Ажлын нөхцөл

  • Ажлын байр: Төв оффис
  • Ажлын төрөл: Бүтэн цагийн
  • 7 хоногийн 5 өдөр, өдөрт 8 цагаар 2 ээлжээр ажиллана
  • Өглөөний ээлж: 08:30–17:30
  • Өдрийн ээлж: 13:30–22:30
  • Цалин: Үндсэн цалин + KPI + нэмэгдэл цалин
  • Өдрийн хоол, унааны нэмэгдэлтэй

Компанийн танилцуулга, хангамж

1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
  • Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
  • Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
  • Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
  • Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.