Ажлын байрны тодорхойлолт
Танилцуулга
Гааль, ложистикийн менежер нь импортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, тээвэр ложистикийн үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах, холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган ажиллана.
Үндсэн үүрэг, хариуцлага
Импортын барааны гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт бичгийг бэлтгэх, хянах
Тээвэр, агуулах, нийлүүлэгч болон гаалийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллах
Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явц, хугацаанд хяналт тавих
Ложистикийн зардал, хугацаа болон бараа материалын урсгалын мэдээллийг нэгтгэх
Холбогдох тайлан, мэдээллийг тогтмол гаргах
Компанийн дотоод журам, гааль болон тээвэр ложистикийн холбогдох шаардлагыг мөрдөх
Шаардлага
Гааль, Тээвэр, Логистикийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
Харилцааны өндөр ур чадвартай
Багаар ажиллах чадвартай
Цаг баримтлах, хувийн зохион байгуулалт сайтай
Давуу тал
Гааль, тээвэр, ложистик, худалдааны чиглэлийн мэдлэгтэй бол давуу тал болно
Баримт бичиг боловсруулах болон компьютерийн хэрэглээний ур чадвартай бол давуу тал болно
Ажлын нөхцөл
Ажлын байрны байршил: Төв оффис
Ажлын цаг: Уян хатан цагаар ажиллах боломжтой
08:00-17:00, 09:00-18:00, 10:00-19:00
Цалин хөлс: Үндсэн цалин + KPI + нэмэгдэл цалин
Өдрийн хоол, унааны нэмэгдэлтэй
Компанийн танилцуулга, хангамж
1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.
