Ажлын байрны тодорхойлолт
Танилцуулга
Имартын салбар дэлгүүрт ажиллах Тогооч ажилд авна. Та хоол үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, чанар, ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдөн ажиллана. Туршлага шаардахгүй бөгөөд ажлын байран дээр сургаж ажилд авна.
Үндсэн үүрэг, хариуцлага
Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг технологийн зааврын дагуу бэлтгэх, боловсруулах
Бэлтгэсэн хоол хүнсний амт, чанар, өнгө үзэмжийг хангах
Ажлын байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариун цэврийг тогтмол хангах
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, зарцуулалтад анхаарах
Хүнсний аюулгүй байдал болон байгууллагын дотоод журмыг мөрдөж ажиллах
Шаардлага
18 ба түүнээс дээш настай байх
Багаар ажиллах, хариуцлагатай байх
Цэвэрч нямбай, хурдан шуурхай ажиллах чадвартай байх
2 ээлжийн цагийн хуваариар ажиллах боломжтой байх
Туршлага шаардахгүй, сургаж ажилд авна
Давуу тал
Тогооч, хоол үйлдвэрлэл, хүнсний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Хоол үйлдвэрлэлийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
Ажлын нөхцөл
Ажлын цаг: 7 хоногийн 5 өдөр, өдөрт 8 цаг
2 ээлжээр ажиллана: өглөөний ээлж 08:30–17:30, өдрийн ээлж 13:30–22:30
Цалин: Үндсэн цалин + KPI + нэмэгдэл цалин
Өдрийн хоол, унааны нэмэгдэлтэй
Компанийн танилцуулга, хангамж
1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.
