Үндсэн хэсэг рүү очих
Имарт

Техникч

EmartӨчигдөр
Цалин
Тохиролцоно
Ажлын цаг
Бүтэн цагийн
Байршил
Хан-Уул салбар

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Имарт Хан-Уул салбар техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, үзлэг шалгалт хийх, шаардлагатай засвар үйлчилгээнд оролцох Техникч ажилд авна. Туршлага шаардахгүй бөгөөд ажлын байран дээр сургаж ажиллуулна.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Байгууллагын техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавих

  • Тогтмол үзлэг, шалгалт хийж, илэрсэн гэмтэл доголдлыг мэдээллэх

  • Жижиг засвар үйлчилгээ болон техникийн ажилд оролцох

  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөх

  • Удирдлагаас өгсөн бусад ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх

Шаардлага

  • 18 ба түүнээс дээш настай байх

  • Техник, тоног төхөөрөмжтэй ажиллах эв дүйтэй

  • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай байх

Давуу тал

  • Техникийн чиглэлийн мэдлэгтэй бол давуу тал болно

  • Засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно

Ажлын нөхцөл

  • Ажлын байрны байршил: Хан-Уул салбар

  • Ажлын цаг: 7 хоногийн 5 өдөр, өдөрт 8 цаг, 2 ээлжээр ажиллана

  • Өглөөний ээлж: 08:30–17:30

  • Өдрийн ээлж: 13:30–22:30

  • Цалин: Үндсэн цалин + KPI + нэмэгдэл цалин

  • Өдрийн хоол, унааны нэмэгдэлтэй

Компанийн танилцуулга, хангамж

1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.

  • Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.

  • Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.

  • Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.

  • Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.