Үндсэн хэсэг рүү очих
Имарт

Эрүүл ахуйч

EmartӨнөөдөр
Цалин
Тохиролцоно
Ажлын цаг
Бүтэн цагийн
Байршил
Төв оффис

Ажлын байрны тодорхойлолт

Танилцуулга

Байгууллагын ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллах Эрүүл ахуйч ажилд авна.

Үндсэн үүрэг, хариуцлага

  • Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлд тогтмол хяналт тавих
  • Эрүүл ахуйн стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, зөрчил арилгах арга хэмжээ авах
  • Ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл болон хог хаягдлын менежментэд хяналт хийх
  • Эрсдэл, зөрчлийн талаар удирдлагад мэдээлж, тайлан боловсруулах
  • Ажилтнуудад эрүүл ахуй, ариун цэврийн зөвлөмж, зааварчилгаа өгөх

Компанийн тухай

1991 онд байгуулагдсан Алтай Холдинг ХХК-ийн охин компани Скай трейдинг ХХК нь 2014 онд БНСУ-ын Emart сүлжээний албан ёсны франчайз эрхийг авч, 2016 онд анхны салбар болох “Имарт Чингис”-ийг нээсэн. Өдгөө Скай Хайпермаркет ХХК нь 6 салбар, 1,600 гаруй ажилтантайгаар Монголд олон улсын худалдааны стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Хангамж, урамшуулал

  • Байгалийн сайханд гэр бүлээрээ амарч, алжаалаа тайлах ажилтны зусланг ашиглах боломжтой.
  • Эрүүл мэндээ дэмжиж, гэр бүлээрээ амрах болон сувиллын үйлчилгээ авах боломжтой.
  • Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилтны тусгай хөнгөлөлттэй үнээр авах боломжтой
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой.
  • Тэмдэглэлт баяр, спорт, соёлын болон хамт олны арга хэмжээгээр дамжуулан эерэг, нээлттэй ажлын уур амьсгалыг бүрдүүлдэг.
  • Шинэ аав, ээж болсон ажилтнуудаа дэмжиж, гэр бүлийн сайн сайхныг эрхэмлэсэн хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүлдэг.

-Ажиллах 5 өдөр, 8 цагаар, 2 ээлжээр ээлжилж ажиллана -Өглөөний ээлж 08:30-17:30, Өдрийн ээлж 13:30-22:30 -Үндсэн цалин+KPI+нэмэгэл цалин -Өдрийн хоол, унааны нэмэгдэлтэй -18 дээш настай байна -Туршлага шаардахгүй, сургаж ажилд авна